Жоди Фостерийн "Money Monster" кино Канны кино наадмын хүрээнд нээлтээ хийлээ
Пүрэв гаригийн үдэш Америкийн жүжигчин, найруулагч Жоди Фостерийн найруулсан "Money Monster" кино Канны кино наадамд нээлтээ хийлээ. Нээлтийн улаан хивсний ёслолд түүнтэй хамт мөн киноны гол дүрд тоглосон жүжигчид болох Жулиа Робертс, Жорж Клүүни, Жек ОКоннелл, Доминик Уэст нар оролцсон байна. Мөн Жорж Клүүнигийн эхнэр Амал, жүжигчин Сюзан Сарандон, Наоми Ваттс, Жулианна Мур, Эва Лонгориа, Ванесса Редгрэйв нар киноны нээлтийн ёслолд оролцлоо. Эдийн засгийн тэгш бус байдал болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тархи угаалтын талаар өгүүлэх энэхүү триллер төрлийн киног Тристар Пикчерс кино компани 27 сая ам.долларын өртгөөр бүтээгээд байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн кино театруудаар гарч эхэлсэн байна.
