Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Ромын пап эмэгтэй санваартныг хүлээн зөвшөөрөх асуудлыг нээл

Ромын пап эмэгтэй санваартныг хүлээн зөвшөөрөх асуудлыг нээлттэй болголоо

Пүрэв гаригт Ромын пап Францис Католик Сүмд эмэгтэй санваартан ламыг хүлээн зөвшөөрөх асуудлыг судлах тусгай хороог байгуулах хүсэлтэй байгаа талаар мэдэгдэж, уг хороог байгуулахыг дэмжсэн байна. Дьякон буюу католик шашны төв сүмээс сахил хүртэж, томилогдсон шашны тусгай элчийн үүргийг өнөөдөр зөвхөн эрэгтэй лам нар гүйцэтгэж байгаа бөгөөд түүхчдийн хэлж байгаагаар эрт үед эмэгтэйчүүд ч дьяконы үүргийг гүйцэтгэж байсан гэсэн байна. Уг мэдэгдлийг тэрээр Ром хотноо болж байгаа христийн шашны эмэгтэй төлөөлөгчдийн хуралдаан дээр мэдэгдсэн байна. 3 жилд нэг удаа зохиогддог уг арга хэмжээнд энэ жил 900 христийн шашны төлөөлөгч эмэгтэй хүрэлцэн ирж оролцож байна . Уг хуралдаан дээр Ромын пап Францисын тавьсан илтгэл 75 минутын турш үргэлжилсэн байна.