Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › 69 дэх удаагийн Каннын кино наадам эхэллээ

69 дэх удаагийн Каннын кино наадам эхэллээ

Францын аюулгүй байдлын хүчнийхний өндөр хараа хяналт, хамгаалалтан доор 69 дэх удаагийн Каннын кино наадам лхагва гаригийн орой нээгдлээ. Наадмын улаан хивсний ёслолд жүжигчин Жулианна Мур, Гаел Гарсиа Берналь, Жессика Частэйн, Эва Лонгориа, Гон Ли, Жесси Айзенберг, Кристен Стюарт, дуучин Жастин Тимберлейк, Викториа Бекхэм болон энэ жилийн шүүгчдийн баг болох найруулагч Жорж Миллер, жүжигчин Дональд Сазерлэнд, Ванесса Паради, Кирстен Данст, Маддс Миккельсен нар оролцлоо. Энэ жилийн наадмыг найруулагч Вүүди Аллений "Cafe Society " кино нээлээ. Наадмын үеэр мөн найруулагч Стивен Спильбергийн " The BFG " болон Жоди Фостерийн найруулсан "Мөнгөний мангас" кинонууд нээгдэх юм. Энэ удаагийн Каннын кино фестивалийн дээд шагналд 21 кино өрсөлдөж байна.