Баажийг хэн уурлуулав?
“ Хүмүүс урлагийнхныг нэг л сайхан дуулж хуурдан мөнгө олдог баян мэтээр ойлгодог. Үнэн хэрэгтээ нэг уран бүтээл гаргах гэж маш их хөрөнгө мөнгө, цаг зав зарцуулдаг юм шүү дээ” хэмээн уран бүтээлчид дуу нэгтэй ярьдаг. Гаднаасаа сайхан харагдах ч урлагийнхны дунд асуудал их. Люмино хамтлагийн дуучин Баажий эдгээр асуудлуудынхаа нэгээхэн хэсгийг олонд дэлгэлээ. Хамаг хүч хөдөлмөр, цаг зав, хөрөнгө мөнгөө зориулан бүтээсэн уран бүтээлээ оюуны өмчийн хулгайч нарт алдахгүй байхын тулд хамгаалалт сайтай байх хэрэгтэй. Гэтэл хамгаалдаг “Оюуны өмчийн газар”-ынхан ажлаа хийхгүй байгаад Баажий ихэд ундууцаж, нэлээн хэдэн өдөр энэ байгууллагын үүд хаалгыг сахиж буй гэнэ. Төрийн байгууллагын хүнд суртал энд бас байдаг бололтой. Олон удаа очсон ч дарга нарын хүнд суртлаас болж буцсан ч тэрээр энэ асуудлыг ингээд орхихгүй, мөр зэрэгцэн ажиллаж буй уран бүтээлчидтэйгээ үүний эсрэг тэмцэхийг сануулаад авлаа.
