Өнөөдөр Генералуудын өдөр
Жил бүрийн дөрөвдүгээр сард цэргийн дээд генерал цол олгож эхэлсэн өдрийг тэмдэглэж, төр засаг алтан мөрдөстөн-генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Анх 1944 оны 4 дүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Монгол улсын хэмжээнд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх бай гууллагуудаас 170 гаруй генерал цолтон төрсөн юм.
Өдгөө алтан мөрдөстнүүдийн маань 80 гаруй нь амьд сэрүүн бөгөөд ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, Монгол Улсын төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэлд өөрсдийн арвин туршлага, мэдлэг оюунаа харамгүй зориулан хойч үеийн залуустаа эх оронч үзэл, сэтгэлгээг өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулан улс, эх орныхоо хөгжил, дэвшил, тусгаар тогтнолын төлөө зүтгэж явна.
