Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Мессигийн "БЛОК"

Мессигийн "БЛОК"

"BumBum Miss-2015" уралдааны ялагч Сьюзи Кортес хэмээх Аргентин бүсгүй нутаг нэгт алдарт хөлбөмбөгчин Лионель Месси түүнийг Инстаграмм хуудсандаа блок хийсэнд гомдолтой байгаа тухайгаа Инстаграм хуудсандаа бичжээ. Хэрэг явдал түүний "Барселона" клубын өмсгөлтэй хэт задгай байдлаар авахуулсан зургаа Лионель Месси рүү илгээснээс үүджээ.

"Месси намайг блоклосныг мэдээд би үнэхээр гомдсон. Хэрвээ миний үг түүний эхнэрийн чихэнд хүрэх юм бол "Бүсгүй минь тайван бай" гэж хэлэх байна. Би зүгээр л Мессигийн шүтэн бишрэгч.  Яагаад гэвэл би түүний эхнэр нь бас намайг блок хийсэн болохыг шалгаж мэдсэн. Энэ бол надад атаархсан явдал. Би зүгээр л "Барселона" клубын үнэнч фанат. Тиймдээ ч би амжилт хүссэндээ 10 хүнд л энэ зургаа илгээсэн. Харин 40 сая дагагчтай Месси намайг яагаад блоклов?" хэмээн "гомдолложээ".

Аргентин бүсгүйгийн зурагнаас "түргэн аван" хамтдаа блоклож орхисон Лионель Месси, Антонелла Рокуццо нарын хувьд 2011 онд гэрлэсэн. Аргентин залуу хүүхэд наснаасаа үерхсэн хайртай бүсгүй Антонелла болон 2 хүүхдийн хамт амьдардаг юм.