Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ДАШТ-ий бэлгэдэл сахиус: АСТЕРИКС & ОБЕЛИКС

ДАШТ-ий бэлгэдэл сахиус: АСТЕРИКС & ОБЕЛИКС

Шайбтай хоккейн ДАШТ 2017 онд Францын Парис болон Германы Кёльн хотуудад зохион байгуулагдах юм. 81 дэх удаагийн ДАШТ-ий бэлгэдэл сахиусаар комиксын баатрууд Астерикс болон Обеликс нарыг тодруулснаа зохион байгуулагчид зарлалаа. Хүчирхэг Ромын эзэнт гүрний эсрэг Галлийн жижиг тосгоныхон хэрхэн ширүүн тэмцэж байгааг харуулдаг энэхүү комиксын гол баатрууд Европын улсуудад, ялангуяа Германд тун алдартай билээ. 2017 оны ДАШТ-ийг зохион байгуулах хорооны тэргүүн Франц Райндль: "Астерикс, Обеликс 2 бол хүчтэй өрсөлдөгч нарын эсрэг хүч тэнцвэргүй  тулаанд баатарлагаар сөрөн зогсохын төгс жишээ. Заримдаа хоккейд ийм зүйл тохиолдох нь бий. Тиймээс боломжгүй зүйл үгүй гэсэн санааг бид дээрх баатруудаар илэрхийлэхийг хүссэн" хэмээн ярьжээ.  Харин энэ жилийн ДАШТ-ийг ОХУ зохион байгуулах бөгөөд Москва, Санкт-Петербург хотуудад явагдах тэмцээний бэлгэдэл сахиусаар "Лайка" хэмээх нохойг сонгосон билээ.