Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Трибека Кино Наадам эхэллээ

Трибека Кино Наадам эхэллээ

Трибека Кино Наадам эхэллээ

Өнгөрч байгаа энэ долоо хоногт 15 дахь удаагийн Трибекагийн Кино Наадам АНУ-ын Нью-Йорк хотноо эхэллээ. Холливудын нэрт жүжигчин Роберт Де Ниро болон Жэйн Розенталь, Крэйг Хаткофф нарын санаачлан, 2002 оноос зохион байгуулж эхэлсэн уг кино наадам энэ жил найруулагч Эндрю Россигийн "Тавдугаар сарын эхний даваа гариг" киногоор нээгдсэн байна. Наадмын нээлтийн арга хэмжээ Нью-Йорк хотын Урлагийн Музейд зохион байгуулагдсан бөгөөд ёслолд наадмыг санаачлагч Жэйн Розенталь, жүжигчин Роберт Де Ниро, Жэйн Фонда, Лорен Хаттон, наадмын шүүгч, жүжигчин Жэйсон Биггс зэрэг олон уран бүтээлчид оролцсон байна. 12 өдрийн турш үргэлжлэн зохион байгуулагдах энэ удаагийн кино наадамд 100 орчим бүтээл оролцож байгаагаас гадна мөн виртуал орон зайн үзэсгэлэн, телевизийн шоу нэвтрүүлгийн нээлтүүд болон кино урлагийн салбарынхны уулзалт, ярилцлагууд явагдах юм байна.