Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Хөл хүнд үеийн үнэн ба худал

Хөл хүнд үеийн үнэн ба худал

Хөл хүнд үеийн үнэн ба худал

Хөл хүнд байхад болох, болохгүй зүйлсийн талаар бидний дунд олон цуу яриа байдаг. Тэгвэл эдгээрийн аль нь үнэн, аль нь худал болохыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлан, хариулт өгч байна.

Түүнчлэн төрсний дараа эмэгтэйчүүдийн санааг зовоодог нэг том асуудал бол жингийн илүүдэл. Төрсний дараа хэрхэн богино хугацаанд хэвийн жиндээ орох боломжтойг мөн зөвлөж байна. Хамгийн гол нь төрсний дараа жингээ хасна хэмээн хоолоо сойх нь хөхний сүүг татраах гол шалтгаан болдог учраас дэглэм барихгүй, хэрхэн жин нэмэхгүй зөв хооллохыг зөвлөж байна.

Тө р ө х ө д их өвддөг гэсэн...

ХУДАЛ. Төрөх үеийн ө вдөлт нь тухайн эмэгтэйн мэдрэмжтэй холбоотой байдаг. Зарим эмэгтэйчүүд бага өвдөж, төрөлт нь хөнгөн явагддаг. Гэхдээ эмэгтэй та төрөхөд их өвдөнө гэсэн стресст орсны хэрэггүй. Хүүхэд төрөхөд хэдхэн цаг л өвдөх учраас энэ хугацаанд л тайван хандвал төрөлт хэвийн явагддаг. Сэтгэл судлаачид эмэгтэйчүүдийн төрөлтийн явцад өвдөхийн учрыг тайлбарлажээ. Ихэнх эмэгтэйчүүд төрөхөөс айх, амьдралаа өөрчлөхөд бэлэн биш байдгаас төрөхийг хүсдэггүй байна. Хүүхэд төрөх үед савны амсар нээгдэхэд эхийн ухамсраас эсрэг команд өгч, хэт их барьдаг байна. Үүнээс үүдэн төрөлтийн явц удааширч, эх хүүхэд хоёулаа зовдог. Тиймээс төрөлтийг хөнгөн хурдан байлгахын тулд өөрөө сэтгэл санаагаа бэлдэх хэрэгтэй.

Хүүхдээ хөхнөөс гаргасны дараа илүүдэл жингээ хасч болно

ҮНЭН. Төрсний дараа биеийн галбир нь улам сайхан болдог, эсвэл хэвээр хадгалагддаг онцлогтой эмэгтэйчүүд байдаг. Харамсалтай нь тийм эмэгтэйчүүд маш цөөхөн. Бусад нь жирэмсний үед дунджаар 5-10 кг-аар нэмж, төрсний дараа тэр нэмэгдэл жин нь хэвээр үлддэг. Гэхдээ илүүдэл жингээ хасахыг яарах хэрэггүй. Хүүхдээ хөхүүлэхээ больсон хойноо 2-3 кг-аар жин хасдаг. Үлдэгдэл илүүдэл жинг биеийн тамирын дасгал болон хоолны дэглэмээр багасгаж болно.

Жирэмсэн эмэгтэй үсээ тайруулах буюу будуулж болохгүй

ХУДАЛ . Зарим хүн шампунь, бие угаах шингэн саван төрөөгүй байгаа хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэж боддог. Мөн хумсны лак, гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэй ус зэрэг нь урагт хортой байдаг гэдэг. Үнэн хэрэгтээ гоо сайхны бүтээгдэхүүнүүд худалдаанд гарахын өмнө хатуу хяналтад ордог учраас урагт ямар ч хор нөлөө үзүүлэхгүй. Ялангуяа, жирэмсэн үед дархлааны систем илүү ихээр ажилладаг тул айх хэрэггүй. Жирэмсэн үед үсээ будуулахад хүссэн өнгө гардаггүй. Учир нь, гормоны өөрчлөлтийн улмаас өөр өнгө гардаг. Мөн зарим үед дуртай үнэртэй ус, үсний лакны үнэрт огиудас хүрэх тохиолдол байдаг. Ийм үед хурц үнэргүй гоо сайхны бүтээгдэхүүн сонгож болно.

Жирэмсний үед бэлгийн харьцаанд орж болохгүй

ХУДАЛ. Жирэмсэн үед бэлгийн харьцаанд орох нь ямар ч муу нөлөө үзүүлэхгүй. Зөвхөн жирэмсний эхний хоёр cap, сүүлийн саруудад л болохгүй. Ихэнх эмэгтэйчүүд жирэмсэн үедээ сексийн сонирхол ихтэй болж, зарим нь анх удаагаа дур тавьж үздэг. Эмэгтэйчүүдийн 35 хувь нь жирэмсэн үедээ хэт их сексийн хүсэлд автаж байдаг гэсэн судалгаа ч бий. Үүнээс болж өөрөө айх буюу нөхөр нь гологдох вий гэх бодлууд төрдөг байна. Гэсэн ч энэ нь хүүхдээ төрүүлсний дараа эргээд хэвэндээ орох тул айх хэрэггүй.

Эход харуулах нь хортой биш

ҮНЭН. Эход зөвхөн хүүхдийн хүйсийг тодорхойлох биш, ургийн зөв хөгжлийг болон жирэмслэлтийн явцыг хянахын тулд харуулдаг. Эхог цацраг туяаны хамгийн хоргүй аргаар тодорхойлсон байдаг.

Хүү, эсвэл охинтой болохыг гэдэсний хэмжээгээр мэдэх боломжтой

ХУДАЛ. Гэдэс том хэмжээтэй, дээр байрлалтай бол охин, доор байрлалтай урагшаа түрсэн бол хүү байдаг гэсэн яриа бий. Энэ бол төөрөгдөл. Гэдэс дээр байрлалтай байна гэдэг нь анхны төрөлтийн үед болон эмэгтэйн биеийн онцлогтой холбоотой. Доор байрлалтай үед ураг буруу байрлалтай байх магадлал өндөр байдаг.

Жирэмсний үед өсгийтэй гутал өмсөж болохгүй

ҮНЭН. Жирэмсэн хүн өндөр өсгийтэй гутал өмсөж болох ч энэ нь тийм ч тохиромжтой зүйл биш гэдгийг эмч нар хэлж байна. Жирэмсний хугацаа ахих хэрээр ургийн жин томорч, тухайн хүний хүндийн төв өөрчлөгддөг учир өндөр өсгийтэй гуталтай явахад бэрхшээлтэй болж ирдэг. Жирэмсэний эхний гурван сарын хугацаанд хүндийн төв өөрчлөгдөөгүй ч өндөр өсгийтэй гутал өмсөх нь илүү их доргилт өгөх хандлагатай байдаг тул умайн булчингийн тонусыг ихэсгэх сөрөг нөлөөтэй. Эмч нар ихэвчлэн жирэмсний 25 долоо хоногтойгоос намхан ултай гутал өмсөхийг зөвлөдөг. Энэ нь ялангуяа нурууны өвдөлт илэрсэн эмэгтэйчүүдэд илүү ач холбогдолтой. Жирэмсний сүүлийн хагаст хүндийн төв өөрчлөгдсөний улмаас унах, бэртэх эрсдэл нэмэгддэг тул анхаарал болгоомжтой байж, өөрийн болон бяцхан үрийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай.

Хөл хүнд үедээ кофе ууж болно

ХУДАЛ. Кофег аль болох бага уух хэрэгтэй. Невадагийн их сургуулийн Шон Уорд “Жирэмслэхийг хүссэн эмэгтэйчүүд кофе, эсвэл кофейн агуулсан зүйлүүдийг уухгүй байх”-ыг зөвлөсөн байдаг. Учир нь, 9000 эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар өдөрт дөрвөөс дээш аяга кофе уудаг эмэгтэйчүүд жирэмслэх магадлал дөрөвний нэг хувиар багасдаг болохыг нотолсон байдаг. Кофейн нь үрийн хоолойн булчингуудын идэвхжилтийг бууруулдаг. Ингэснээр өндгөн эс үрийн хоолойгоор явдаг хөдөлгөөн удааширдаг гэж үзсэн. Тиймээс кофег аль болох уухгүй байх хэрэгтэй.