Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ХООЛНЫ ЖОР: Иштэй бялуун чихэр хэрхэн хийх вэ?

ХООЛНЫ ЖОР: Иштэй бялуун чихэр хэрхэн хийх вэ?

ХООЛНЫ ЖОР: Иштэй бялуун чихэр хэрхэн хийх вэ?

Хүүхдүүд тань танаас чихэр нэхээд амар тайван байлгахгүй байна уу? Чихэр хараад хүүхэд бүхэн баярладаг ч эргээд энэ нь бяцхан шүдэнд нь хортой учраас шүдийг нь хайрласандаа эцэг, эхчүүд бид аль болох чихрээс хол байлгахыг хичээдэг шүү дээ. Тэгвэл яг иштэй модон чихэр шиг бялуун чихрийг хүүхэддээ хийж өгч, тэднийгээ баярлуулах уу? Шүдэнд хор багатай, бас дээр нь амттай.

Бэлтгэх хугацаа: 2 цаг 30 мин

Жигнэх хугацаа: 25 мин

2 аяга элсэн чихрийн нунтаг

1 ц/х бялуу хөөлгөгч

1 аяга бүлээн ус (өрөөний хэмд байлгасан)

2/3 аяга ургамлын тос

½ аяга давсгүй цөцгийн тос (өрөөний хэмд хайлуулсан)

400 гр хольцгүй шоколад

Шарах шүүгээгээ урьдчилан 200 хэмд халааж байх зуур саванд гурил, элсэн чихрийн нунтаг, бялуу хөөлгөгч зэргээ хийгээд сайн холино. Өөр нэг саванд өндөг, цөцгий, ус, ургамлын тос зэргээ хийгээд модон хутгуураар зөөлөн хутгаж холино. Бүх хольцоо нэгдтэл хутгасны дараа гурилын холимгоо хийгээд мөн сайн холино. Зуурмагаа бялууны хэвэндээ хийгээд халааж бэлтгэсэн шарах шүүгээндээ хийн, 20-25 минут жигнэнэ. Нэг ёсондоо бялуу хийж байсан гэсэн үг бөгөөд бялуу болсон бол шарах шүүгээнээс гаргаж хөргөнө.

Саванд цөцгийн тосоо хийгээд зөөлөн хурдаар миксердэх бөгөөд үүн дээр нь молокогоо хийгээд үргэлжлүүлэн миксердэнэ. Бялуу хөрсөн бол жижиглэн олон хувааж томхон саванд хийх төдийгүй үүнийгээ гараараа бүр жижиглэж бутлана. Үүний дараа бутласан бялуун дээрээ молокотой зуурмагаа хийгээд сайтар холино. Ингээд савны амсрыг хүнсний скочоор таглаж, хөргөгчинд нэг цаг хэртэй байлгана.

Шарах шүүгээний хавтанг тугалган цаасаар бүрнэ. Хөргөгчнөөс бэхэжсэн зуурмагаа гаргаж ирээд гараараа бага багаар таслан авч бөөрөнхийлнө. Бөөрөнхийлсөн зуурмагууддаа ишнүүдээ хатгаж өгнө. Үүнийгээ ахин хөргөгчинд хоёр цаг хэртэй бэхжүүлнэ. Энэ хооронд шоколадаа хайлуулж, хайлсан шоколадандаа иштэй бялуугаа дүрж бүрнэ.

Ингээд шоколадтай иштэй бялуун чихэр бэлэн боллоо. Дээр нь цагаан шоколад хайлуулан илүү чимэглэл нэмж болно. Хэрхэн яаж чимэглэх нь таны мэдэлд үлдлээ.