9 дэх төрсөн өдрийн баяр

2016 он МУГЖ, поп дива, дуучин Б.Сарантуяагийн жил бололтой. Энэ жил түүний урлагт хөл тавьсны 30 жилийн ой тохиож байгаа болохоор эл хугацаанд хамт байж ирсэн үнэнч сонсогч фэнүүддээ зориулж олон бэлгүүдийг бэлджээ. Тэрээр жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-нд буюу өөрийнхөө төрсөн өдрөө фэнүүдтэйгээ хамтдаа тэмдэглэдэг уламжлалтай. 9 жилийн тэртээ анх төрсөн өдрийн баяраа фэнүүдтэйгээ тэмдэглэж ирсэн уламжлал энэ жилийн хувьд илүү онцлогтойгоор болох гэнэ. Энэ жилийн хувьд хоёр өдөр буюу энэ сарын 19, 20-нд “Төрсөн өдрийн анплагед тоглолт” нэртэй зохион байгуулагдах төдийгүй жинхэнэ урлагт хөл тавьсны 30 жилийн ойн тоглолтоо ирэх 9-р сард тавихаар төлөвлөжээ. Тэгэхээр энэ жил яалт ч үгүй Сараагийн жил байгаа биз?
Түүнчлэн Сараагийн хувьд зөвхөн уран бүтээлээ туурвиад явах биш, ахмад болон залуу үеийн уран бүтээлчдээ өнгөрсөн хугацаанд үргэлж тусалж дэмжиж иржээ. “Ахмад үеийнхнээ хүндэтгэж, залуу халаагаа бэлдэх нь уран бүтээлч хүний нэг үүрэг” хэмээн ярих Сараа зарим тоглолтынхоо орлогоос хүмүүнлэгийн ажилд хандивлаж байсан удаа цөөнгүй. Эцэст нь, дахин давтагдашгүй эгшиг дуугаараа 30 жилийн турш ард олноо хөглөж, хийж бүтээж буй үйлс бүхнээрээ бусдад үлгэр дууриал болсоор ирсэн түүнд 30 жилийн ойн баярын мэнд хүргэе!
