ЛИШ ЦЭЦЭГ Японы олон ангит кино тун удахгүй
Энэхүү кино нь дэлхийд алдартай загвар зохион бүтээгчид болох авъяаслаг Кошино эгч дүүс, мөн тэдний гайхалтай ээжийн амьдралын талаар өгүүлнэ. Осака хотод 1913 онд Итоко нь нэхмэл даавууны худалдаачны бага охин болж мэндэлжээ. Эцгийнхээ дургуйцлийг үл тоон сургуулиа орхиж, оёдолчны гараагаа эхлэх бөгөөд тэрээр 20 насандаа мөрөөдөж байсан хувцасны дэлгүүрээ нээнэ. Хайр сэтгэлтэй байгаагүй хирнээ Итоко нэгэн оёдолчинтой гэрлэх боловч дайн дуусахаас өмнө түүний нөхөр нас барснаар тэрээр хувцасны дэлгүүрээ ажиллуулж, мөн хажуугаар нь гурван охиноо ганцаараа өсгөх томоохон хариуцлагатай тулгарна. Энэхүү олон ангит кино загварын ертөнцөд амжилт гаргасан хүчирхэг эмэгтэйн баяр баясал, гуниг зовлон ээлжилсэн амьдралын тухай хүүрнэх юм.
