Загвар өмсөгч А.Чингүүний хайрын баталгаа
Хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл бол гэр бүл байдаг. Өөрийн амьдралын ханийг зөв сонгож, түүндээ хамаг бүхнээ зориулж баяр жаргалтай амьдрах нь хэн хүний хүсэл байдаг.
“Азийн сайхан залуу шалгаруулах тэмцээн”-ээс томоохон шагнал хүртэж охид хүүхнүүдийн харааг булаадаг эрэгтэй загвар өмсөгчдийн нэг бол А.Чингүүн. Спортоор эрчимтэй хичээллэн булчинлаг эрчүүдийн тоонд зүй ёсоор тооцогдож эхэлсэн тэрбээр хэн хүний хараа булаам сайхан бие галбираа цахим ертөнцөд харин ч нэг гайхууланхан байдаг.
Тэрээр үзэсгэлэнт гэргий Н.Ундралынхаа хөргийг зүүн гар дээрээ томоор шивүүлж, хайр сэтгэлээ ийн баталгаажуулжээ.
