"Иргэдийн саналыг хүлээж авах дэвтэр? аялуулна
Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ нь хурлын үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хангаж дуу хоолойг нь сонсож, асуудлыг өөрсдийнх нь оролцоотойгоор шийдвэрлүүлэх зорилгоор “Иргэдийн саналыг хүлээн авах дэвтэр”-рийг бүх багуудад аялуулахаар болсон байна.
Тус сум нийт 18 багтай бөгөөд уг санал авах дэвтрийг энэ сарын 12-наас ирэх сарын нэгний хооронд аялуулж дуусаад сумын ИТХ-ын Ажлын албанд хүлээлгэж өгөх аж.
Иргэд уг дэвтэрт өөртөө болон хүрээлэн буй орчинд тулгамдаж буй бүхий л асуудлын талаар санал хүсэлт, өргөдөл гомдлоо илэрхийлэх юм байна.
Дэвтэрт бичиж ирүүлсэн иргэн таны өргөдөл хүсэлтийн хариуг ажлын таван хоногийн дотор утсаар холбогдож хариу мэдэгдэх ажлыг Дархан сумын ИТХ-ын Ажлын албанаас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн байна.
