Маскын Гэрлээ гэрийн эзэгтэй болоход бэлэн
Хошин урлагийн Маск продакшны үзэсгэлэнт жүжигчин гэддэг А.Гэрэлцэцэг маань нэг насныхаа ханийг олжээ. Хэзээд цоглог, ялдамхан байж урлагийн тайзнаа олон дүрд хувирч, та бидэнд баяр баясал өгч чаддаг авьяаслаг бүсгүйн сонголт олны анхаарлыг ихэд татаж байна. Түүний хайртай залуу зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн хүү загвар өмсөгч залуу аж.
Алаг нүдэн Гэрлээ маань ийнхүү насныхаа ханийг сонгож, өөрийн аз жаргалтай амьдралыг эхлүүлж, гэрийн эзэгтэй болохоор бэлтгэл ажилдаа хүртэл орсон сурагтай.
