Энн Хэтэуай амаржиж,хүүтэй боллоо
"Гүнжийн тэмдэглэл","Прада чөтгөрөөр гоёдог" киноны од 2-р сарын 24-нд амаржсан ч дөнгөж өчигдөр л олон нийтэд энэ тухай мэдээлжээ.Энн Хэтэуэй,жүжигчин Адам Шулман нарын анхны хүүхдээ Жонатан Роузбэнкс хэмээн нэрлэжээ.Хосууд 2008 оноос болзож эхэлсэн бөгөөд 2012 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан юм.Үүнээс өмнө тэднийг хүүхэд үрчлэн авахаар бэлтгэж байгаа тухай мэдээлэл тархаад байсан ч удалгүй Энний хөл хүнд зураг олон нийтэд дэлгэгдсэн билээ.
