Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Хамрын хийд 1000 тэмээтэй аялалын төвтэй болно

Хамрын хийд 1000 тэмээтэй аялалын төвтэй болно

Дорноговь аймаг 1000 тэмээтэй аялал жуулчлалын төвтэй болохоор ажиллаж байгаа тухай тус аймгийн Засаг дарга П.Ганхуяг мэдээлжээ. Тэрээр “Бид 1000 тэмээтэй хоршоо байгуулахаар зорьж байна. Одоо 500 орчим тэмээ байна. Жуулчид тэмээ хэмээх сүрлэг амьтантай танилцаж, тэмээний соёлтой холбоотой зүйлсийг мэдэх боломжтой” гэжээ.

Энэхүү аялал жуулчлалын төвийг Хамрын хийд орчим байгуулахаар төлөвлөжээ. Энэ зорилгынхоо хүрээнд Сайншандаас 35 км зайд орших тус газрыг цахилгааны шугам, худаг, цэвэр, бохир усны шугам сүлжээтэй холбож, дэд бүтцийг нь шийдсэн байна. Мөн тус газарт мал бэлчээхгүй байхаар хориг тавьж, тэмээтэй хоршоо байгуулсан аж.

Учир нь сүүлийн үед гадаад дотоодын аялагчид тус газрыг зорих болсон бөгөөд аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, түүнээс олох орлого нь нэмэгдсэн гэнэ. Тухайлбал, 2013 онд 40 мянган жуулчин тус аймагт зочилсон бол өнгөрсөн онд 110 мянгад хүрчээ.