DZ MAN Сэтгүүлзүйн салбарт хагас зуун жил
Өнөө жил нас сүүдэр 73 зооглож буй олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг буюу DZ man 49 дэх жилдээ сэтгүүлзүйн салбарт ажиллаж байгаа бөгөөд ирэх жил Монголын 4 дэх засаглалд хүчин зүтгэснийхээ хагас зуун жилийн ойг жинхэнэ доргио тэмдэглэнэ гэнэ шүү. Манайхан шиг яагаа ч үгүй эрт өөрөө өөрсдийгөө хөгшрүүлэх дуртай сэтгэлгээ давамгайлдаг улсад ач зээ нараа тойруулан, нас намба заан налайж суух насандаа гэнэт электро данс дуу хөгжмийн томоохон төлөөлөгч болж, эрс тэс шинэчлэлт гэгчийг хийсэн зоригтой нэгэн. Тиймээс сэтгүүлчийн ой хүндэтгэлийн гэхээсээ илүү догио хөгжим, нүд гялбам хурц гэрэл гээд жинхэнэ утгаараа шоу болох болов уу?! гэсэн хүлээлт аль хэдийнэ бий болжээ.
Гэр бүлийн гишүүн бүрт зориулсан TVZONE сэтгүүлийн шинэ дугаараас та илүү ихийг уншаарай
