Өнөөдрийн хуанли: "Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь" авто цуваа хөдөлнө
-"Эрчим хүчний барилга байгууламж, түүнд тавигдах шаардлага" зөвлөгөөн Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК-ийн байранд зохион байгуулагдана.
-Сүхбаатар дүүргийн 1-р цэцэрлэгийн 150 ортой өргөтгөл барилгын шав тавих арга хэмжээ болно.
-Засаг дарга Э.Бат-Үүл Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил болон газар шинэчлэн зохион байгуулах төслийн үйл явцтай танилцана.
-Нийслэлийн Агаарын чанарын алба, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ерөнхий боловсролын 80 сургуульд "Агаарын бохирдол ба Хүүхдийн эрүүл мэнд" сэдэвт сургалт зохион байгуулж байна. Энэхүү сургалтын нээлт ЧД-ийн 61 дүгээр сургууль дээр болох юм.
-БНСУ-ын КОЙКА байгууллагын санхүүжилтээр "Монгол-Солонгосын политехник коллеж"-д барьж өгсөн хичээлийн шинэ байр, урлагийн заал, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий зургаан лабораторийн нээлтийн ажиллагаа болно.
-"Дэлхийн аварга үсчин шалгаруулах тэмцээн"-д амжилт үзүүлсэн Монголын үсчин, гоо сайханч, нүүр хувиргагчид амжилт, бүтээлээ ард түмэндээ тайлагнана.
-Зуслангийн айлуудын газар өмчлөлийн ажил албан ёсоор нээгдэнэ.
-Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зам тээврийн осол өртөж буй хүүхдүүдийн нөхцөл байдлын талаар ЗЦГ-ын хурлын зааланд хэвлэлийн бага хурал болно.
-Хан-Уул дүүрэгт шинээр барьж ашиглалтад оруулсан "Усан спорт, сургалтын төв"-ийн нээлтийн үйл ажиллагаа болно.
-"Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь" авто цуваа Нийслэлийн замын цагдаагийн газраас Драгон хүртэлх чиглэлд явах юм.
-Сангийн сайд Б.Болор болон Турк Улсын ОУ-ын хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа Эр нар хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурна.
-Монгол Улсын хэмжээнд тариалах үр тариа, төмс хүнсний ногооны үрийн чанар, нөөц, аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ.
