"Бүү март" УСК-ны анхны трейлэр цацагдлаа
" Хүмүүн фильм " студийн шинэ бүтээл "Бүү март" уран сайхны киноны анхны трейлэр цацагдлаа.БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга агсан Жамбын Батмөнхийн амьдрал, үйлсийн тухай өгүүлэх уг киноны найруулагчаар А.Мөнхсүх ажилласан юм. Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнхийн дүрийг Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын жүжигчин Н.Төмөрбат агсан бүтээжээ.
