Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Зуслангийн газраа өмчлөх боломжтой боллоо

Зуслангийн газраа өмчлөх боломжтой боллоо

НӨХГ энэ сраын 8-наас Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн 26 байршилд зуслангийн зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах болжээ.

НӨХГ-аас дээрх хоёр дүүрэгт суурин болон хээрийн судалгаа хийж, 18 мянга 216 нэгж талбарт газар өмчлүүлэх боломжтой хэмээн үзэж байна. Газар өмчлөх хүсэлтийг дүүргүүдийн Өмчийн харилцааны газраар дамжуулан хүлээн авах аж.

Цаашид Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд дэх зуслангийн газруудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдахад газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг НӨХГ-аас мэдээлэв.

Сүхбаатар дүүрэгт:  Ар хустай, Цолмон, Цээнэ, Бэлхийн даваат, Бэлхийн мааньт, Гоодой, Баянбулаг, Бэлхийн хадат, Бэлх, Бэлхийн цуурайт, Хандгайт, Хандгайтын богино, Хуурай мухар, Майхан толгой, Санзай, Сэлбэ, Сэлх, Шарга морьт, Зуун мод зэрэг 19 ам,

Чингэлтэй дүүрэгт: Жигжид, Яргайт, Ар согоот, Гүнт, Ойн булаг, Шадивлан, Яргайтын богино зэрэг 7 аманд нийт 26 байршилд өмчлөлийг явуулах ажээ.