Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Хамгийн хүчтэй, Хамгийн том, Хамгийн эрт ургадаг 6-р шүдээ х

Хамгийн хүчтэй, Хамгийн том, Хамгийн эрт ургадаг 6-р шүдээ хайрлаарай!!!

Хүүхдийн шүд солигдох явц дунджаар 6 наснаас эхэлдэг ба ямар нэг сүүн шүд уналгүйгээр сүүн араа шүднүүдийн хамгийн ард байнгын ясан шүд болох 6-р шүд ургадаг. Энэ шүд нь хүний хамгийн том, хамгийн хүчтэй шүд ба ирээдүйд ургах шүднүүдийн байрлал болоод нүүрний тэгш хэмийг тодорхойлох чухал үүрэг гүйцэтгэдэг ба баруун зүүн дээд доод бүгд 4 ширхэг ургадаг. Ингэж сүүн шүд уналгүйгээр хамгийн түрүүнд ургадаг учраас эцэг эхчүүд анхаарал арчилгаа төдийлэн тавьдаггүй, мөн дөнгөж ургаж буй шүд эрдсээ гүйцэд нөхөж аваагүй байдгаас шалтгаалан амархан цоорч хүндэрдэг байна. Насанд хүрсэн хүмүүсийн дунд авахуулсан шүдний ихэнх хувийг энэ 6-р шүд эзэлдэг нь хүүхэд насанд нь муу арчилж цооруулснаас болдог байна.

Тэгвэл 6-р шүдийг хэрхэн арчилж хамгаалах вэ? -Хүүхдээ шүдний эмчид 3 сар тутамд очиж шалгуулж байх. Ингэснээр 6-р шүд ургаж байгааг эрт мэднэ. -Хэрэв ургаж байвал тусгайлсан угаалт заалгаж зөв гүйцэд угааж хэвших. -Цоорол ихэвчлэн ховилоос эхлэн цааш нэвтэрч тархдаг учир 6-р шүдний цөгц буйлнаас бүрэн цухуйсан үед нь ховил битүүлэгч (fissurit) түрхүүлж хамгаалуулах хэрэгтэй. -Эцэст нь мэдээж шүдний эмчийн тогтмол хяналтанд явж шүдээ эрүүл байлгах нь өөртөө болон хүүхдийнхээ эрүүл мэндэд оруулж байгаа том хөрөнгө оруулалт байх болно.

Эх сурвалж : MY DENT шүдний эмнэлэг