Монгол зураач дэлхийд тэргүүлжээ
Дэлхийн дахинд өөрсдийн авьяас чадварыг үнэлүүлж, Монгол хэмээх нэрийг олон салбарт дуурсгаж яваа баяртай мэдээг бид сонсоод байгаа. Тэгвэл Монголын усан будгийн зургийн хөгжлийг нэгэн авьяаслаг зураач дэлхийд таниулжээ.
Тодруулбал Иран улсаас зохион байгуулдаг “Олон улсын усан будгийн зургийн тэмцээн”-ий 2016 оны шилдгийг шалгаруулах шалгаруулалт болж, дүнгээ гаргажээ.
Тус тэмцээний нэгдүгээр байранд Монгол улсын иргэн, зураач С.Мөнхбаатар түрүүлж, Монголын усан будгийн зургийн хөгжлийг дэлхийд таниуллаа. Тэрбээр мөн Канадын усан будгийн тэмцээнд оролцохоор шалгараад байгаа юм.
Тэмцээний хоёрдугаар байранд Украин улсын 26 настай зураач Максим Кисилов орсон бол Унгарын улсын зураач Ласло Зока удаалжээ.
