Юун эмэгтэй гишүүд, цаана чинь Ундармаа амжуулж явна
Монголын хамгийн баян эмэгтэй жүжигчдийн нэг гэгддэг СТА Г.Ундармаа эмнэлэг, эрүүл мэндийн салбарын үйлчилгээний доголдол, тааруухан орчинд шүүмжлэлтэй ханддаг нэгэн. Энэхүү шүүмжлэлээ ч үгээр бус үйлдлээрээ харуулж чадсан халуун сэтгэлтэй, дайчин бүсгүй. Чин сэтгэл шингэсэн сайн үйлсийн аянууд нь Ундармаад хүссэн үр дүнгээ авчрахын сацуу нэр хүндийг нь ч улам өсгөсөөр байгаа билээ.
Европын орнуудад суугаа монголчууддаа “Single ladies 2” киногоо үзүүлэхийн зэрэгцээ аялж яваа Г.Ундармаа бас нэгэн сайн үйлсийн аян эхлүүлж байгаагаа нүүр номоороо дамжуулан зарлалаа. Тэрээр “Францын хүүхдийн эмнэлэг орж үзлээ. Баянхошууны хүүхдийн эмнэлгийг яг ийм болгоно. Засвар эхэлсэн” хэмээн нийтэлжээ. Ийнхүү Баянхошууны хүүхдийн эмнэлэг томоохон хувийн эмнэлгүүдтэй эн зэрэгцэх орчин үеийн европ тохижилттой болох нь ээ. Орчноо дагаад үйлчилгээ нь ч улам сайжрах биз. Сав л хийвэл төсвийн хүрэлцээ муу хэмээн гар хумхин суух төрийн нэрийн эмнэлгүүдэд сэтгэл л дутагдаад байгааг Ундармаа харуулсаар...
