Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Дуучин Нара "Хүүхдийг аливаад зохицон амьдарч чаддаг болгох

Дуучин Нара "Хүүхдийг аливаад зохицон амьдарч чаддаг болгох хэрэгтэй"

Сошиал ертөнцөд олны талархлыг хүлээдэг, сайн үйлс ч хийчихдэг, ухаалаг сэргэлэн бүсгүй ер нь яагаад УИХ-д нэр дэвшиж болохгүй гэж үзэх иргэд цөөнгүй байгаа. Их хуралд нэр дэвшихээр сэтгэлээ шулуудсан Нара тун чиг завгүй гүйж яваа гэнэ шүү. Их ажлын хажуугаар бяцхан үрдээ төдийлөн цаг зав гаргаж чадахгүй байгаа тэрээр өөрийн цахим хуудаснаа " Үс ихт Бунжаа үр минь том болоод крантнаас усаа гоожуулаад өөрөө гараа угаачихдаг болсон шүү дээ. Тэр өлмий дээрээ зогсож байгааг нь хардаа " хэмээн найзууддаа сонирхуулсан юм.

Гэтэл сайнтай, муутай хорвоод нэгэн эмэгтэй " хүүхдийн сандал аваад өгөөч ингэж дээшээ хүрэх гэж хүүхэд зовоож байхаар" өөрийн сэтгэгдлээ бичиж. Үүний хариуд Нара "Би чинь бас ээжийн хувьд хүүдээ тавтай орчин бүрдүүлэх гэхээсээ илүү байгаа нөхцөлдөө зохицуулж амьдрах аргад л илүү чиглүүлдэг ээж ш дээ хүү маань тусгай сандал дээр ч сууж хоол идэж сураагүй, одоо яг бидний ширээн дээр суугаад л хооллодог. Бид нар боломжоороо нөхцөл байдалдаа зохицуулж амьдарч сураад түүнийхээ ачаар хаана ч дасан зохицож амьдарч чаддаг учраас тэгж өсөх нь хүүхдэд өөрт нь сайн гэж боддог. Крантаа бас нээчихээд гараа норгосныхоо дараа хаагаад байна миний хүү чинь хүүхдийг багаас нь байгаа зүйлээ ариг гамтай хайрлаж хэрэглэхэд сургана уу гэхээс том болсон хойноо гэнэт хайрлаж сурна гэдэг бол бас хомс байх гэж боддог шү ү" гэж. Тэрээр өөрийн бодол санааг цахим хуудасныхаа найзуудад ийн хуваалцжээ.