Өнөөдөр дэлхийн эмч нарын баярын өдөр
Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Олон улсын эмч нарын өдөр гэхээсээ илүү дэлхийн нийтээр эмч нартаа талархдаг баяр гэж ойлгож болно. Анх энэ өдрийг Америкийн нэгдсэн улсын эмч нар санаачилж байсан бол өдгөө дэлхий нийтээрээ эмч нартаа баярлаж талархснаа илэрхийлдэг олон улсын өдөр болон өргөжөөд байгаа юм.
Tиймээс энэ өдрийг тохиолдуулан Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах АШУҮИС-ийн Cургалтын эмнэлгийн шав тавих ёслол болох юм байна. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Т.Шимизү оролцох ажээ.
