Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Apple компани шинэ загварын iPhone болон iPad-г танилцууллаа

Apple компани шинэ загварын iPhone болон iPad-г танилцууллаа

Apple компани шинэ загварын iPhone болон iPad-г танилцууллаа

Өчигдөр АНУ-ын Калифорни мужийн Купертино хотноо Apple компаний зүгээс iPhone болон iPad -ийн цоо шинэ загварыг танилцуулсан байна. Шинэ загварууд нь хэмжээний хувьд жижгэрснээрээ онцлогтой байлаа. iPhone SE хэмээх жижигрүүлсэн цоо шинэ загвар нь 2013 онд гарч байсан   iPhone 5S загварын шинэчлэгдсэн хувилбар болон гарч байгаа бөгөөд тус компаниас сүүлийн жилүүдэд гаргасан том дэлгэцтэй утаснаас уйдсан хэрэглэгчдэд зориулан гаргаж байгаа талаар энэ үеэр мэдэгдсэн байна. Мөн iPad Pro таблетийн жижигрүүлсэн хувилбарыг танилцуулжээ. Шинэ бүтээгдэхүүний танилцуулгын үеэр мөн Apple Watch бугуйн цагны үнийг хямдруулж байгаа талаар албан ёсоор мэдэгдсэн юм. Компаний зүгээс бүтээгдэхүүний үнийг хямдруулах болон шинэ жижиг загварын утас, таблет зэргийг зах зээлд гаргаж байгаа энэхүү үйлдлийг шинжээчид компаний орлогыг нэмэгдүүлэх гэсэн оролдлого гэж харж байгаа юм. Өнгөрсөн оны эцсийн улирлын тайлангаар компаний орлого мэдэгдэхүйц буурсан үзүүлэлттэй гарсан билээ.