БИЧЛЭГ:Өнөөдөр Наурыз баярын өдөр

Жил бүрийн 3-р сарын 22-нд буюу өдөр, шөнө тэнцэх өдрөөр казах түмэн Наурызын баяр, Нарны баяраа тэмдэглэдэг.Энэ өдөр тэд эртлэн босч, мандах нарны байдлыг шинжин угтах өдрүүдийн өнгийг хардаг байна. Наурыз гэдэг нь монголчилбол "шинэ өдөр” гэсэн утгатай үг юм. Баяр угтаж эзэгтэй нар хэд хоногийн өмнөөс хашаа хороо, булаг шандны эхийг цэвэрлэж, дулаан газарт мод бут суулгадаг ажээ.Айл болгон хир буртагнаасаа салж, сүү, цагаан идээ, будаа, тос зэрэг 7 төрлийн амттанаар амталсан "Наурыз көже" буюу тусгай жорын шөлийг хүрэлцээтэй бэлтгэнэ. Наурыз баяраар өр ширээ дарж, өмнө нь муудалцсан хүнтэйгээ эвлэрэн сэтгэлээ ариусган, элдэв муу юм хийж, хараал зүхэл хэлэхийг цээрлэдэг. Баярын өдөр ахмад настныдаа эхэлж цуглах бөгөөд тэр нь бусдадаа сайн сайхныг бэлгэдэн ерөөлийн үг хэлнэ.
Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурыз баярыг өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
