Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Хоолны жор: Овъёос, луувантай жигнэмэг

Хоолны жор: Овъёос, луувантай жигнэмэг

Хоолны жор: Овъёос, луувантай жигнэмэг

( Гурилан бүтээгдэхүүнд дуртай ч жин нэмэхээс эмээдэг хүмүүст энэхүү жигнэмэг тохиромжтой. Мөн овъёос нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг учраас өтгөн хатдаг хүмүүст илүү тустай. )

4 аяга бүхэл үрийн гурил

1 ц/х синнамон

1 аяга үрсэн лууван

½ аяга ус

2 х/х ургамлын тос

2 х/х зөгийн бал

1 ц/х ваниль

Саванд гурил болон синнамоноо хийгээд холих ба холигчинд овъёосоо хийгээд гурил шиг болтол нь холино. Үүнийгээ гурил дээрээ нэмж хийн, сайн хутгана.

Холигчиндоо лууван, ус, ургамлын тос, зөгийн бал, өндөг, ванилиа хийгээд сайтар хольж, зуурмаг болгоно. Үүн дээрээ гурилаа нэмж хийн, сайтар хутгана. Ингээд зуурмаг бэлэн болох бөгөөд үүнийгээ хүнсний скочинд хийгээд нэг цаг хэртэй амраана.

Шарах шүүгээгээ урьдчилан халаана. Гурилаа нимгэн болтол нь элдэнэ.

Элдсэн гурилаа ямар хэлбэр дүрстэй жигнэмэг хийх вэ гэдгээс шалтгаалж, гурилаа хэвлэнэ. Энэхүү зурагт шоо дөрвөлжин хэлбэртэй зүссэн байна.

Ингээд шарах шүүгээний хавтан дээрээ тугалган цаас дэвсэж, үүн дээрээ хэвлэсэн гурилнуудаа өрж тавих бөгөөд шарах шүүгээнд 220 хэмд 20 минут хэртэй хийнэ. Жигнэмэг хатуу биш хэдий ч бэхэжсэн байх ёстой. Шарах шүүгээнээс гаргаж хөргөсний дараа 180 хэмтэй шарах шүүгээнд дахин 20 минут хийнэ. Ингээд шарах шүүгээнээс гаргаж таваглаад л идэхэд бэлэн болно. Уг жигнэмгийг нэг сар хүртэл хугацаагаар хадгалах боломжтой.