Алтан мужийн дайчид 61 дэх хожлоо байгууллаа
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны өнгөрсөн улирлын аварга Голден Стейт Уорриорз баг энэ өдөр улирлын 61 дэх хожлоо байгууллаа. Түүнчлэн тэд гэртээ энэ улиралд хожигдоогүй амжилттай хамгаалж, 32 дахь ялалтаа байгуулсан байна. Ингэснээр Алтан мужийн дайчид нийт гэртээ дараалан ялалт байгуулаад байгаа цувралаа 50-т хүргэлээ. Энэ улиралд олон шинэ амжилтыг тогтоож байгаа тэд алдарт Чикаго Буллзийн 72-10 гэсэн амжилтыг гүйцэхэд одоо 11 хожил байгуулах үлдээд байна. Тэдний энэ өдрийн өрсөлдөгч баг нь дорнод бүсийн Нью-Йорк Никс баг байлаа. Алтан мужийн дайчдыг энэ тулаан Стифен Карри 34 оноогоор тэргүүлсэн бөгөөд энэ өдөр 8 удаа холын зайн шидэлтээ байндаа тусгаж, энэ улиралд 326 удаа холын зайн шидэлтээ амжилттай болголоо. Энэ нь үндэсний сагсан бөмбөгийн холбооны домгуудын нэг Мэжик Жонсоны карьертай хийсэн холын зайн шидэлтийг давсан үзүүлэлт боллоо. 28 минут талбайд тоглосон С.Карри 6 самбар, 4 ашигтай дамжуулалтыг хийсэн байна. Алтан мужийн дайчид 50,5 хувьтай энэ өдөр довтолж, К.Томпсон 19 оноо, А.Богут 10 оноогоор дэмжжээ. Тэгвэл Никсийн гараа энэ өдөр тун тааруу байж, Кармело Энтонигоос бусад нь 2 оронтой тооны босгыг алхсангүй. К.Энтони 18 оноо 6 самбар, 6 ашигтай дамжуулалтаар багаа тэргүүлжээ.Тэд энэ улиралд 28 ялалт байгуулаад байгаа бөгөөд Плей-оффын өрсөлдөөнөөс хасагдаад байгаа билээ.
