"Монгол цэргийн өдөр"-т зориулсан ёслолын жагсаал боллоо

“Монгол цэргийн өдөр" буюу Зэвсэгт хүчний 95 жилийн ой маргааш тохионо. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд өнөөдөр Чингисийн талбайд ёслолын жагсаал боллоо.
Ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, Батлан хамгаалах их сургуулийн ЦХС-ийн найрал хөгжим болон "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчид, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын нэгдсэн найрал хөгжим оролцлоо.
Тэд нийслэлийн таван цэгээс Улаанбаатар цэргийн хүрээний анги, нэгтгэл хөгжимтэй ёслолын парадаар алхаж, Чингисийн талбайд иржээ.
