Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Н.Жокович шөвгийн наймын шатанд шалгарлаа

Н.Жокович шөвгийн наймын шатанд шалгарлаа

Талбайн теннисний БНП Парибас Опен тэмцээний эрэгтэйчүүдийн ангиллын 4-р тойргийн тоглолтууд явагдаж байна. Тэмцээнийг чансааг тэргүүлэгч Сербийн Новак Жокович энэ шатанд Испани теннисчин Фелисиано Лопезийн эсрэг тоглож, 6-3 6-3 харьцаагаар ялалт байгуулсан байна. Серб залуу энэ тэмцээнд 4 удаа түрүүлсэн бөгөөд сүүлийн 2 жил дараалан Швейцарийн Рожер Федерерийг шигшээ тоглолтонд буулган авч түрүүлсэн билээ. Новак Жокович шөвгийн наймын шатанд Францын Жо Ульфред Цонгатай өрсөлдөнө.