Аваргуудын бүтэлгүйтэл үргэлжилсээр...
Азийн хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн тэмцээний хэсгийн шатны 3 дахь тоглолтуудаа эдгээр өдрүүдэд хийж байна. Цомыг хамгаалагч Хятадын Гуанчжоу Эвергранд Японы Урава Редс багийн эсрэг хийж, 2-2 харьцаагаар эвийн гэрээ байгуулсан байна. Хятадын баг улирлыг тааруу эхлүүлж, одоогоор 2 хан оноотой хэсгийнхээ сүүлийн байрт бичигдэж байгаа юм. Тоглолтын гоолуудыг аваргуудаас Рикардо Гуларт, Японы багаас Юки Муто, Шинжо Короки нар оруулсан байна. Урава Редс хүснэгтийн 3-р байрт 4 оноотой бичигдэж байгаа бол Австралийн Сидней ФС баг хүснэгтийг тэргүүлж эхэллээ.
