Коринтианс хэсгээ тэргүүлж байна
Либертадоросийн цом буюу Өмнөд Америк тивийн аваргуудын лигийн тэмцээний хэсгийн шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. 8 дахь хэсгийн 3 дахь тоглолтоо Бразилийн Коринтианс баг Парагвайн Серро Портено багийн эсрэг хийж, 2-0 харьцаагаар ялалт байгуулсан байна. Тоглолтын эхний гоолыг Бразилийн багийн довтлогч Лукка 22 дахь минутанд оруулсан бол тоглолтын 2 дахь хагаст Парагвайн багийн хамгаалагч Виктор Мареко өөрийн хаалгандаа авто гоол хийжээ. Ялалт байгуулснаар Коринтианс 3 дахь хожлоо авч, хэсгээ 9 оноотойгоор тэргүүлж байна.
