Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Боксчид олимпийн эрхийн тэмцээнд зодоглоно

Боксчид олимпийн эрхийн тэмцээнд зодоглоно

Ази, далайн орнуудын боксчдод олимпийн эрх олгох сонгон шалгаруулах тэмцээн энэ сарын 25-нд БНХАУ-д болно. Энэхүү тэмцээнд оролцох тамирчид өчигдөр урд хөршийг зорьлоо. Риогийн наадамд оролцох эрхийн төлөөх уг тэмцээнд Монголын шигшээ баг ахлах дасгалжуулагч ОУХМ Д.Батсүрэнгийн удирдлага дор бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох аж.

Багийн бүрэлдэхүүнд 49кг Г.Ган-Эрдэнэ, 52кг Х.Энх-Амар, 56кг Э.Цэндбаатар, 60кг Д.Отгондалай, 64кг Б.Чинзориг, 69кг Б.Түвшинбат, 75кг Н.Шинэбаяр, 81кг С.Эрдэнэбаяр, 91кг Т.Ерболат нар оролцох юм байна.