Ууганаагийн мөрөөдлийн охин

Залуу жүжигчдийн дунд эрэлт ихтэй Э.Ууганбаяр тайз, дэлгэцийн чамгүй сайн жүжигчнээс гадна чадварлаг хөтлөгчдийн нэг. Босго өндөртэй УДЭТ-аас хоёр ч удаа урилга ирж байсан ч урилгыг нь авч хэлэлцээгүй тэрээр өдгөө “Найзууд” театраа байгуулаад, хүссэнээрээ уран бүтээлээ туурвиж байна. Тэгвэл жүжигчин залуу маань өөрийгөө тун баян хүн хэмээн бодож явдаг гэнэ. Энэ нь эд хөрөнгө бус, гэр бүл, хүний хүрээлэл өөрөөр хэлбэл сэтгэлийн баян юм.20 насандаа аав болж, өдгөө хоёр сайхан хүүтэй Ууганаа гэр бүлээ хамгийн үнэ цэнэтэйд тооцдог.Тэгвэл баян Ууганаа хөвгүүд нь гараас хэдийнээ гарсан учраас одоо охинтой болохыг л чин сэтгэлээсээ хүсэн хүлээж буй гэнэ
Чадварлаг жүжигчин гэдгээ уран бүтээл бүрээрээ харуулсаар яваа Ууганаа энэ мэргэжлээ сонгоогүй байсан бол тамирчин, тэр дундаа биеийн тамирын багш болох байсан гэх. Учир нь, тэрээр спортод тун элэгтэй хөвгүүн байсан төдийгүй хүүхэд байхдаа хөнгөн атлетикаар чамгүй амжилттай явж байжээ.
