Хавар ирлээ, дархлаагаа тордоорой!

Ядаргаа, элдэв нянгийн халдвар, өвчлөл, ямарваа нэг гадны биет, гэмтлээс хамгаалах хүний биеийн төрөлх хамгаалалт бол дархлаа юм. Байгаль дэлхий дээр байгаа бүх л юм дархлалын системтэй байдаг. Жишээ нь, Улс орны дархлалын систем нь цэрэг арми, үндэстний өөрийн өв соёл, оюун санааны баялаг болж, дайснаас хамгаалж байдагтай адил хүний бие организм гаднаас элдэв янзын микробыг орж ирэхэд таньж мэддэг тодорхой системтэй байдаг. Арьс л гэхэд элдэв гадны биет нэвтрэхэд арьс өөрөө хумигдаж эсвэл тусгай бодис ялгаруулж микроб вирусыг устгаж байдаг. Харин ходоод элдэв янзын хоолноос хэрэггүй зүйлийг гадагшлуулдаг тусгай булчирхайлаг эсүүдтэй байдаг. Энэ эсүүд ходоодонд шууд анализ шинжилгээ хийгээд хэрэггүй зүйлийг нь бөөлжүүлж, гүйлгүүлж гадагшлуулдаг байна. Мөн уушгинд сормууслаг эсүүд гэж бий. Мөн л хортой зүйлээр амьсгалвал шууд намриа хучаас эд нь дээшээ намилзан, хортой гэсэн зүйлүүдээ цэр болгон гаргадаг. Микроб хүний бие организм дотор ороход, дархлалын систем ажиллан халуурч микробыг үхүүлж болно. Ер нь энэ бүх дархлалын системийн зохицуулалт нь мэдрэл, шингэний зохицуулга байдаг. Дархлааны системийг хэвийн байлгахад тухайн хүний эрүүл мэндийн байдал, эрүүл мэндийн боловсрол, дадал хэвшил зэрэг нь чухал нөлөөтэй. Гадны ямар нэгэн сөрөг нөлөөнд орохгүй байх явдлыг л дархлалын систем гэж нэрлэдэг. Тэнд юу ч байж болдог. Үүнд сөрөг бодол, сөрөг идэвх, микробууд, харшил үүсгэдэг зүйлүүд гээд байж болдог. Хүний бие дотор ороод үзэхэд инфоцит гэдэг тодорхой эсүүд дархлалын системийг хариуцаж байдаг бол хүний гадаад биеийн түвшинд авч үзвэл ам хэл, хоолой, нүд амны салст арьснаас авахуулаад эрхтнүүд тэр чигээрээ дархлалын бүхэл бүтэн цогц систем болж байдаг.
Хүн болгон дархлалынхаа системийг өөрөө л хянах хэрэгтэй. Дархлалын системийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг зүйлс гэвэл биологийн идэвхит бодис болох витаминууд буюу антиоксидант байдаг. Хамгийн гол нь эдгээрийг хэрэглэхдээ Монголд орж ирэх зөвшөөрөлтэй, баталгаатай найдвартайг нь сонгож хэрэглэх нь зүйтэй .
Хүний бие организмд бодисын солилцооны үед чөлөөт радикалууд байнга үүсч байдаг. Энэ нь агаарын бохирдол, тамхины утаа, нарны хэт ягаан туяа, буруу хооллолт зэргээс шалтгаалан чөлөөт радикалуудыг байх хэмжээнээс нь хэт их хэмжээгээр үүсгэдэг. Чөлөөт радикалууд ихэссэнээр эсийн мембран гэмтэж, эрт хөгшрөх, хавдар үүсэх, судасны хана, арьс, уушиг, булчин шөрмөс, яс мөгөөрс болон холбоос эдүүд гэмтдэг. Эдгээр нь бусад молекултай нэгдэхийг эрмэлздэг хос биш электронтой молекулууд бөгөөд маш идэвхтэй, тогтворгүй, өөрт дутагдсан электроныг нөхөж авахын тулд бусад молекул руу үргэлж довтолж байдаг. Довтолгоонд өртсөн молекул электроноо алдан мөн л чөлөөт радикал эсвэл хавдрын эс болж орхидог. Иймэрхүү замаар гинжин урвал үргэлжлэн амьд эсүүдийг гэмтээдэг байна. Нас ахих тусам төдий хэмжээгээр бидний биеийн эд эсийн дотор чөлөөт радикалууд улам ихэсдэг. Үүний дүнд хөгшрөлтийн процесс хурдасч, биеийн дархлаа суларна.
Энэ бүхнээс хүний биеийн эд эсүүдийг хамгаалдаг гол зүйл нь антиоксидантууд бөгөөд тэд хортой чөлөөт радикалуудыг саармагжуулж, концентрацийг нь бууруулдаг. Антиоксидантууд нь хөгшрөлтийн процессыг удаашруулж, хорт хавдар тусах эрсдлийг бууруулахаас гадна зүрх судасны өвчлөл, булчингийн дистрофии болон бусад олон өвчний эрсдлийг бууруулдаг нь эрдэмтдийн судалгаагаар батлагдсан юм.
Харин тамхи, стресс, эко орчны бохирдол зэрэг нь антиоксидантыг устгадаг сөрөг нөлөөтэй. Тиймээс та бид эрүүл, залуу харагдахыг, стресс ядаргаанаас салахыг хүсч буй бол антиоксидант агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх ёстой.
Дархлаагаа сайн эсвэл муу байгааг хэрхэн мэдэх вэ?
Өөрийнхөө дархлаа сайн байгааг хүн өөрөө л мэднэ. Хэрвээ та өвдөхгүй байгаад сэтгэл санаа өөдрөг, ажил төрлөө бүтэмжтэй хийж чадаж байвал таны дархлаа сайн байна гэсэн үг. Харин ямар нэгэн юманд өртчих гээд, бие зовиуртай, хямраад байгаа бол таны дархлаа унасан байна гэж ойлгож, эмчээс зөвлөгөө авч өөртөө анхаарал хандуулах хэрэгтэй.
Дархлалын системийг хэвийн байлгахад:
Эрүүл, цэвэр байгалийн бүтээгдэхүүн хэрэглэж занших, хоолны чанарт анхаараарай. Хоолны уураг, нүүрс усны хэмжээ, өөх тосны хэмжээ гээд бүгд хэвийн байх нь зүйтэй. Магадгүй хоол идэж л байвал өвчин тусахгүй гэж боддог бол та буруу бодож. Хамгийн гол нь өдөр, өглөөгүүр маш чанартай хоолыг идэж байгаарай. Өөх тосыг тодорхой хэмжээгээр хэрэглэж бай. Өөх тосыг хааяа хэрэглэх нь дархлааны системийг бэхжүүлэхэд маш тустай. Иймд өөх тосыг ор тас үгүйсгэж болохгүй.Хамгийн түрүүнд зөв хооллолт:
Байнгын стресс нь дархлааны дайсан юм. Өөртөө учирсан таагүй үйл явдал, ямар нэг эвгүй сэтгэгдлээ цаасан дээр бичиж бай. Харин үүнийгээ давтан ярих нь хортой ажээ. Оюун санаагаа маш сайн хөгжүүлж, үргэлж эерэг зөв юм бодож, зөв зүйл сэтгэж, зөв үйлдэл хийж байвал идэж уусан хоол нь шингэж дархлалын системийг боловсруулж эсийн явцыг хэвийн болгодог. Бусдаас эмээх, нууц зүйл хийж сэтгэл санаагаа айдас, түгшүүрт автуулахгүй байхыг эрмэлзээрэй.Стресст автахгүй байх:
Биеийн тамир, спортын дасгалыг тогтмол хийх хэрэгтэй. Өдөр бүр 45 минутын турш явганаар алхах нь элдэв халдварт өвчин тусах магадлалыг тавин хувиар бууруулж өгдөг байна. Цусны эргэлт сайжирснаар дархлаа эрчимждэг.Дасгал хөдөлгөөн хийх:
Сэтгэц, оюунаа өвчлүүлэхгүй байхын тулд өөрийгөө танин мэдэх нь чухал. Оюун ухааныхаа хувьд - Би юунд дурлах ёстой юм бэ? - Өнөөдөр юу мэдэх юм гэх мэтчилэн өөрөө шилж сонгож чадах боловсролтой байх, Сэтгэцийн хувьд - Надад юу тохирохгүй байна? – Надад юу таалагдахгүй байна гэх зэргийг сайн мэдэж байх хэрэгтэй. Ингэж байж хүний дархлалын систем сайн байна. Мөн амрах цаг хүнд асар их нөлөөтэй. Амрах, унтах зэрэг хүний физиологийн цаг 22:00 цагаас амраад өглөө 08:00 цагт байх ёстой гэж судлаачид үздэг. Хүний амрах хэмжээ хоногийн 8 цаг гэж үздэг боловч хүн болгон адилгүй байдаг. Зарим хүн 6 цаг унтаад амарч сэргэж байх жишээтэй. Нойроо зөв зохицуулж байж дархлалын системд маш сайн нөлөөлдөг.Оюуны дархлал, сэтгэцийн дархлаагаа хадгалах:
Цайны олон төрөл бий. Тэр дундаа ногоон цай нь бодисын солилцоог сайжруулж, ходоод гэдсийг цэвэрлэхэд нэн тустай. Дэлхий дээр цайны зургаан төрөл байх ба үүнээс та бидний өдөр тутам хэрэглэдэг байхуу цайг хар буюу улаан цайны төрөлд авч үзэхийн сацуу ногоон цайны нэгэн адил биеийн эд эсийг гэмтээгч чөлөөт радикалуудыг устгаж, биеийн өвчин эсэргүүцэх дархлалын тогтолцоог дэмжиж өгдөг байна.Цай:
Тарагны төрөл нь хүний биед хэрэгтэй цөөнгүй тооны ашигт бактери агуулж байдаг: Эдгээр нь хүний биед элдэв өвчин үүсгэх хэрэггүй нянг устгах онцгой нөлөөтэй юм. Түүнчлэн цусан дахь цагаан эсийн тоог нэмэгдүүлж биеийн дархлааг сайжруулдаг.Тараг:
Илчлэг багатай атлаа санаанд багтамгүй шидтэй гэх энэхүү хоолыг эртнээс ханиад томууг анагаахад ардын уламжлалт эмчилгээний арга болгон хэрэглэсээр иржээ. Шинэхэн чанасан тахианы шөлийг халуун дээр нь уухад шархирч байсан хамрын өвчин, гоожиж байсан шингэн нус татраад л ирнэ. Ялангуяа тахианы шөлөнд халуун ногоо, цагаан гаа, сармис сонгино нэмж зооглох нь шөлний анагаах шидийг үлэмж нэмэгдүүлдэг байна. Мөн махаа ястай чанах нь шөлөн дэх кальцийн агууламжийг нэмж өгдөг.Шинэ тахиа, загас, үхрийн тойгны шөл:
Амуу тариа нь эртнээс нааш хүнсний сонгодог хэрэглээ юм. Амьтан болон хүний аль алинд нь явуулсан туршилтын дүнд хүний биеийн дархлааг дэмжээд зогсохгүй аливаа өвчин, шархны эдгэрэлтийг түргэсгэх, антибиотикийн үйлчилгээг сайжруулах нөлөөтэй нь батлагдсан байна.Арвай, овъёос:
Витамин амин дэмийн хэрэглээ
Бид шаардлагатай антиоксидантуудыг өдөр бүр хоол тэжээлээр авах боломжгүй байдаг. Антиоксидант нь хүний бие организмын нэгдэх исэлдлийг саатуулж бууруулдаг байгалийн болон хиймэл бодисууд юм. Антиоксидантууд нь чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нөхөж өгснөөр тухайн эсийг ч, организмыг ч бүхэлд нь аюулгүй болгож хамгаалдаг. Ингэснээр хүний бие организмыг өөх тос болон нүүрс усны илүүдлээс ангижруулдаг. Сүүлийн жилүүдэд витаминуудын бие организмыг хоргүйжүүлэх буюу хэт исэлжилтээс хамгаалах үйлдэл ихээхэн анхаарал татах болсон бөгөөд ийм шинж чанар нь ялангуяа С, А, Е витаминд илүүтэй байдаг нь тогтоогдсон. Тиймээс хүний биед шаардлагатай ялангуяа бие организмыг хэвийн байдалд оруулах, нөхөн сэргээх онцгой үйлчилгээтэй С, А, Е витаминууд болон Астаксантин, Селен зэрэг бодисуудыг агуулсан бүтээгдэхүүнүүдийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай.
Хүний биед хэрэгцээт амин дэмээр баялаг бөгөөд зүрхний элдэв эмгэг болон ходоод гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлдэг. Өдөр бүр хамгийн багадаа ядаж нэг хумс сармисыг тогтмол хэрэглээд байхад таны биеийн өвчин эсэргүүцэх буюу бактерийн эсрэг дархлаа тогтож, биеэс хортой бодисыг гадагшлуулах үйлчилгээг үзүүлдэг байна. Мөн сармисыг жижиглэн, бага зэрэг ургамлын тостой хольж, хамрын ойр орчим болон дархлааны цэгүүдэд түрхэж өгснөөр ханиад, томууны эд дэгдэлтийн үед маш сайн хамгаалалт болж өгдөг.Саримс:
Холестерины хэмжээг бууруулах, Артерийн судасны хананд наалдсан хаягдалыг гадагшлуулах, цусны даралтыг бууруулах, сахарын хэмжээг зохицуулах, цус нөжрөхөөс сэргийлэх, биеийн дархлааны эсийг идэвхжүүлэх, хорт хавдраас сэргийлэх зэрэг онцгой ач тустай байлалийн хүчирхэг антибиотек юм. саримсанд агуулагдах аллисин бодис содон үнэрийг ялгаруулж шавж, бактер, вирус, мөөгөнцөр биет ба бусад халдан довтлогчдоос хамгаалдаг.
Саримсыг өдөр тутам хэрэглэх жор
- Жижиглэсэн саримсыг маслотой хольж талхан дээр түрхэж зууш юмуу шөлтэй хоолны хольц болгоорой.
- Зөөлөн гал дээр маслод шарсанаар саримсны өвөрмөц амт зөөлөрч, түүхийгээр нь шууд идэж чаддаггүй хүмүүст илүү тохиромжтой.
- Чанасан төмс нухахдаа нэг юмуу хоёр цайны халбага саримсны нухаш нэмж хий.
- Нийслэл салатныхаа майонезэнд хийж хутгана.
- Хэдэн халбага саримсны нухаш шөлөнд хий.
- Талхан дээр саримсны нухшаа түрхэж, хэрчим бяслаг нэмж, хайруулын тавганд юмуу шарах шүүгээнд хийж бяслагийг нь хайлуулвал гайхалтай сайхан шарсан бяслагны сэндвич болно.
- Нэг халбага нухшийг талхны эсвэл хуушуурны гурил нэмж хий.
- Пицца юмуу шпагеттины соусан дээр нэмж хийнэ.
- Саримсны нухшийг хайлуулсан маслотой хольж загас юмуу тахиа амтлахад ашиглаарай.
