Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Мексикт цочир хүйтэрч эхэллээ

Мексикт цочир хүйтэрч эхэллээ

Мексикт цочир хүйтэрч эхэллээ

Мексик улсад цаг агаарын байдал огцом өөрчлөгдөж, цочир хүйтэрч эхэлсэн тул пүрэв гаригаас эхлэн нийслэл Мехико хот болон бусад найман мужийн бүх сургуулиудын хаалгыг бариад байна. Тус улсын Мехико, Пуэбла, Закатекас, Гуанахуато, Оаксака, Керетаро, Идальго болон Дюранго мужуудад түр хугацаанд сургуулиудын хаалгыг барих шийдийг гаргажээ. Мексикийн Боловсролын Яамнаас нийслэл хотын улсын, хувийн бүхий л бага болон ахлах сургуулиудыг цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн түр хугацаагаар хаахаар болсныг пүрэв гаригт зарласан байна. Хүйтний эрч тус улсын Артеага болон Коахуйяа мужуудад улам чангарч, их хэмжээний цас орсоор байна. Мөн салхины эрч дээд тал нь цагт 70 км хурдтай байгаа юм. Хүчтэй салхины улмаас зарим газарт мод хугарч, зогсоол дээрх автомашинууд дээр унасан хэрэг гарсан байна. Одоогийн байдлаар цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн хүний амь нас хохирсон хэрэг гараагүй байна.