Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Египетийн Гадаад Хэргийн Сайд асан Ахмед Абул Гейд Арабын Ли

Египетийн Гадаад Хэргийн Сайд асан Ахмед Абул Гейд Арабын Лигийг тэргүүлнэ

Египетийн Гадаад Хэргийн Сайд асан Ахмед Абул Гейд Арабын Лигийг тэргүүлнэ

Арабын Лигийн шинэ Ерөнхий Нарийн Бичгийн Даргыг тодруулах сонгууль явагдаж, нийт 22 гишүүн орнуудын дунд явагдсан санал хураалтаар Египетийн Гадаад Хэргийн Сайдын албыг хашиж байсан туршлагатай дипломатч Ахмед Абул Гейд сонгогдсон байна. Ахмед Абул Гейд Египетийн Гадаад Хэргийн Сайдын албан тушаалаас гадна мөн НҮБ дахь тус улсын суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан, ахмад дипломатч хүн бөгөөд түүнийг энэхүү албан тушаалд яг тохирох хүн гэж үзэж байгаа юм. Ойрхи Дорнодын бүс нутагт гарсан 3 иргэний дайны улмаас Арабын Лигийн нөлөө 2011 оноос хойш суларсан гэж үздэг ч туршлагатай, хүчтэй удирдагч гарч ирснээр Ираны эсрэг дайтаж байгаа Саудын Арабын тэргүүлсэн цэргийн үйл ажиллагаа болон мөн Йемен, Сири улсуудад үргэлжилж байгаа зөрчил, мөргөлдөөн зэрэг бус нутаг дахь хурцадмал байдлыг намжаахад чухал үүрэг гүйцэтгэх болно гэж гишүүн орнууд найдаж байгаа юм.