Стив Стрикер тэмцээнийг тэргүүлж байна

PGA-н ээлжит цуврал Валспарын аварга шалгаруулах тэмцээний 2-р тойргийн тоглолтууд явагдлаа. Флорида мужийн Пэлм Харвор гольфийн талбайд явагдаж байгаа энэ тэмцээнийг 2-р тойргийн дараагаар Америкийн Уилл Маккензи, Стив Стрикер нар -5 оноотой тэргүүлж байна. Стив Стрикер 2-р тойрогт 66, Уилл Маккензи 67 цохилтонд үеээ дуусгажээ. 4 тойрогт өрсөлдөх энэ тэмцээний аваргын нэр ням гаригт тодорно.
