Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › “UNIVERSE BEST SONGS-2016” шоу энэ бямба гарагаас

“UNIVERSE BEST SONGS-2016” шоу энэ бямба гарагаас

“UNIVERSE BEST SONGS-2016” шоу энэ бямба гарагаас

UBS телевиз 2009 онд “Universe Best Songs” төслийг эхлүүлж өнөөдрийг хүртэл амжилттай үргэлжлүүлсээр байна. 9 дэх удаагийн наадмын эхний эфирүүд үзэгч танд 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хүрэх болно. Бямба Ням гариг бүрт дуу хөгжмийн ертөнцөөр хамтдаа аялцгаая.

8 жилийн хугацаанд тасралтгүй үргэлжилж буй төсөлд өнөөдрийг хүртэлх хугацаанд 5000 гаруй авьяастан хамрагджээ. Тэд бүгд дуучин болоогүй ч “Universe best songs” тэдний хувьд том туршлага бас дурсамж байсан гэдэгт огт эргэлзэхгүй байна. Мэдээж дуу хөгжмөөр дамжуулан залуус хэлний мэдлэгээ улам нэмэгдүүлж, урлагаар дамжуулан эерэг төлөвшил олж байсан бол цаг заваа зөв боловсон өнгөрүүлэхэд нь ч энэ төсөл өгөөжөө өгсөн.  Олон дундаас онцгой байж чадсан шилдэг залуус өнөөдөр өөрийн гэсэн өнгө төрхөөр урлагийн замаар урагшилсаар байгаа. Харин буухиаг үргэлжлүүлэх дараагийн шилдгийн эрэлд хамтдаа гарах цаг боллоо. 9 дэх удаагийн “UNIVERSE BEST SONGS” өвөрмөц дуу хоолой, шинэ дүр төрх, илүү өндөр хариуцлага, ур чадвартайг хайх болно. Шинэ цувралын урьдчилсан шатны шалгаруулалтад 652 оролцогч хамрагдаж үүнээс нэгдүгээр шатанд 120 оролцогч тэнцэж үлдсэн. “UNIVERSE BEST SONGS” наадмын тайзнаа энэ оролцогчид хэрхэн өрсөлдөхийг 3 дугаар сарын 12-ны баямба гаригаас эхлэн цэнхэр дэлгэцээр хамтдаа үзэцгээе.  Босго нь өндөрссөн наадам бүх талаараа шинэ байж чадна гэдэгт бид итгэлтэй байна.  “Universe Best Songs 2016” наадам долоо хоног бүрийн Бямба Ням гаригт 21:00 цагаас үзэгчдэд хүрнэ. Шинэ шүүгчид, хуучин хөтлөгчид, шилдэг авъяастнуудтай танилцах эхний болзоог энэ бямба гаригт тогтоож байна. “Авъяасыг мэдлэгээр тэтгэнэ” уриатай энэ жилийн наадмын тусгай байрын шагналтан эх орондоо бүтэн жилийн турш дэлхийн хэлийг суралцах бол гуравдугаар байрын эзэн Канадын Ванкувер хотод нэг жил, хоёрдугаар байрын шагналтан БНСУ-д нэг жил, нэгдүгээр байрын эзэн Япон улсад нэг жил дуулаачийн  мэргэжлээр суралцах эрхийн эзэн болно. Харин “Universe best songs-2016” наадмын Гран-При шагналын эзнийг бид дуу хуурын эх өлгий Итали улсад дуулаачийн мэргэжлээр бүтэн жилийн хугацаанд бүх зардлыг дааж сургах болно.