Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Роналду юу? Месси юу? гэх маргаанаас хүн амины хэрэг гарчээ

Роналду юу? Месси юу? гэх маргаанаас хүн амины хэрэг гарчээ

Роналду  юу? Месси юу? гэх маргаанаас хүн амины хэрэг гарчээ

Энэтхэгийн Мумбай хотын ойролцоох Нала Сопара хотын цагдаагийн газар 24 настай Нигерийн иргэнийг хүн амины хэрэгт сэжиглэн саатуулаад байна. Тэрээр өөрийн найзыгаа хөнөөсөн хэрэгт буруутгагджээ. "Дэйли Миррор"-ын мэдээлснээр 2 найз Криштиану Роналду, Лионель Месси нарын хэн нь шилдэг хөлбөмбөгчин болох тухай маргаж улмаар маргаан даамжран эмгэнэлтэй байдлаар төгсчээ.

Энэ өдөр 34 настай Мессигийн хөгжөөн дэмжигчийн төрсөн өдөр байсан бөгөөд тэрээр хөлбөмбөгчдийн тухай мэтгэлцээн хурцдах үед шилэн аяга авч шиджээ. Хариуд нь хагарсан шилээр найз нь түүнийг гэмтээснийхээ дараа гарч зугатсан ба харамсалтай нь Мессигийн фэн газар дээрээ амьсгал хураажээ.