Сэлэмчид аваргаа тодрууллаа


Туялзуур сэлэмнний насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 5 дахь, эмэгтэйчүүдийн 4 дэх удаагийн тэмцээн "M Plaza"-д явагдаж аваргууд тодорлоо. Энэ жил мөн багийн тэмцээн 3 дахь удаагаа зохиогдсон юм. УАШТ-д нийт 6 клубын 80 орчим тамирчид оролцлоо. Нээлтийн ёслолд МТСХ-ны Удирдлагууд болон ЭМСЯ-ны Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, МҮОХ-ны мэргэжилтэн П.Тунгалаг, ИБУИНВУ-ын Цог Жавхлант Хатан хааны Элчин сайд Катерин Арнольд, Тайвань улсаас Монгол улсад суух төлөөлөгч Марк Хуан тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Энэ үеэр Ц.Жигжидсүрэн (Дуэль клуб), Э.Дөлгөөн (УБ Фенсинг), Б.Цолмон (УБ Фенсинг), Э.Нямлхагва (УБ Фенсинг) нарын сэлэмчид спортын мастер цолоо гардлаа. Мөн шүүгч А.Халиунаа Монгол Улсаас төрсөн анхны олон улсын шүүгч болжээ. Нээлтийн ёслолын үеэр Япон Улсын Аомори муж, Имабэцү хоттой хамтран хэрэгжүүлж буй “Токио 2020” хөтөлбөрийн хүрээнд хамтарсан бэлтгэлд оролцох эхний ээлжийн 5 тамирчин, дасгалжуулагчийн нэрийг зарласан. Доорхи тамирчид 3 дугаар сарын 19-ний өдөр Япон Улсыг зорих боллоо. Б.Хатанзориг (Дасгалжуулагч, “Уурхайчин клуб”) Александр Ровнягин (МТСХ-ны Зөвлөх дасгалжуулагч) Б.Хаш-Эрдэнэ (Хангарьд) У.Маргад-Эрдэнэ (Уурхайчин) Б.Амарзаяа (Уурхайчин) М.Нямжаргал (Уурхайчин) Ө.Хишигдэлгэр (Уурхайчин)

УАШТ-д Б.Гэрэлмаа ганцаарчилсан төрөлд 4 дэх удаагаа, багийн төрөлд 2 дахь удаагаа аваргалсан бол эрэгтэй ганцаарчилсан төрөлд Спортын мастер Ц.Жигжидсүрэн (Дуэль) анх удаа насанд хүрэгчдийн улсын аварга боллоо. Мөн 2016 оны өсвөрийн Улсын аварга Б.Амарболд (Хангарьд) мөнгө, М.Нямжаргал (Уурхайчин) хүрэл медаль хүртсэн байна.

Эрэгтэй ганцаарчилсан:

Эмэгтэй ганцаарчилсан: 1. Б.Гэрэлмаа (Хангарьд клуб) 2. Б.Цолмон (УБ Фенсинг) 3. Г.Халиунаа (УБ Фенсинг) М.Нямжаргал (Уурхайчин клуб)

Эрэгтэй багийн төрөл: 1. "УБ Фенсинг - 1" 2. "Хангарьд" 3. "Уурхайчин"
Эмэгтэй багийн төрөл: 1. "Хангарьд" 2. "УБ Фенсинг - 1" 3. "Уурхайчин"
Багийн дүнгээр: 1. Ш.Цогтбаатар захиралтай, Л.Шинэтулга дасгалжуулагчтай, "Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн дэргэдэх "Хангарьд" клуб - 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл 2. Г.Алтангэрэл эзэнтэй, Г.Халиунаа дасгалжуулагчтай "УБ Фенсинг" клуб - 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл 3. Ц.Жигжидсүрэн эзэнтэй, Ц.Жигжидсүрэн дасгалжуулагчтай "Дуэль" клуб - 1 алт 4. М.Отгонбаяр захиралтай, Б.Хатанзориг дасгалжуулагчтай "Багануур" ХК-ийн "Уурхайчин" клуб - 3 хүрэл
