Наскарын хаврын цувралын 3 дахь гараа явагдлаа

Авто машины тойрог замын хамгийн шилдэг уралдаан Наскарын хаврын цувралын 2016 оны улирлын 3 дахь гараа явагдлаа. Невада мужийн Лас Вегас хотын авто тойруулгад явагддаг энэ гараанд нисгэгчид 400,5 милл буюу 640 км замыг 267 тойрогт туулах учиртай байсан юм. Кобалт 400 нэртэй энэ гарааны Шевролет багийн Курт Буш тэргүүлсэн бол 76 тойрог тэргүүлсэн Жимми Жонсон хамгийн олон тойрог манлайлсан нисгэгчээр тодорчээ. Нийт замыг 2 цаг 53 минут 55 секундад туулсан Форд багийн Брэд Кезеловски энэ гарааг тэргүүлж, багийн хамтрагч Жоиу Логано удаалсан байна. Хаврын цувралын 6 удаагийн аварга Жимми Жонсон энэ гарааны 3-р байрт оржээ.
