Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Аякс 64 дэх оноогоо авлаа

Аякс 64 дэх оноогоо авлаа

Аякс 64 дэх оноогоо авлаа

Голландын Дээд лиг Эредивизийн 26-р тойргийн тоглолтууд явагдлаа. Энэ тойргийн хүрээнд лигийн 33 удаагийн аварга Аякс баг Виллем 2 багийн эсрэг тоглож, 4 гоолыг оруулан ялалт байгуулсан байна. Виллем 2 багийн талбайд явагдсан энэ тоглолтын эхний гоолыг тоглолтын 43 дахь минутанд Польш довтлогч Аркадиуш Милик оруулжээ. Үүний дараа буюу тоглолтын 2 дахь хагаст Аяксаас Голланд хагас Рихедли Базур, Дэви Классен, Дани хагас Лассе Шёне нар гоол оруулж, тооны харьцааг 4-0 болгосон байна. Аякс энэ тоглолтын дараа 64 оноотой болж, хүснэгтийг удаалж байна. Цомыг хамгаалагч ПСВ тэднээс ганцхан онооны илүүгээр хүснэгтийг тэргүүлж байна. Тэд энэ тойрогт Гронинген багийг талбайд нь 3-0 харьцаагаар хожжээ.