Дэвисийн цомын шинэ улирал эхэллээ

Талбайн теннисний багийн төрлийн хамгийн нэр хүндтэй тэмцээн Дэвисийн цомын 2016 оны улирал эхэллээ. Эхний тойрогт өрсөлдсөн багуудаас хамгийн сонирхолтой нь Франц, Канадын шигшээ багуудын тулаан байлаа. Янник Ноагаар удирдуулсан Францын шигшээ баг эхний шатны өрсөлдөгч Канадыг 5-0 харьцаагаар буулган авсан байна. Францын багийн Жо Вильфред Цонга, Ришер Гаске, Гаэль Монфис, Жиль Симон нар Канадын багт ямар боломжийг олголгүй буулган авчээ. Франц дараагийн шатанд Чехийн багтай өрсөлдөнө. Эхний шатанд Итали Швейцарийг 5-0, Чех Германыг 3-2, Америк Австралийг 3-2 харьцаагаар буулган авсан байна.
