Яри-Матти Латвала 16 дахь түрүүгээ хүртлээ

Бартаат замын шилдэг уралдаан Раллигийн ДАШТ-ий энэ улирлын 3 дахь гараа Мексик улсад 4 хоногийн турш үргэлжлэн өндөрлөлөө. 400 км замыг 21 гараанд туулах учиртай Мексикийн гараанд Вольксваген багийн Финлянд нисгэгч Яри-Матти Латвала хамгийн хурдан байж тэргүүлсэн байна. Нийт замыг Финлянд нисгэгч 4 цаг 25 минут 57,4 секундын амжилтын амжилтаар манлайлжээ. Энэ нь Яри-Матти Латвалагийн 16 дахь ялалт байлаа. 30 дахь удаагийн Мексикийн гарааг Вольксваген багийн Франц нисгэгч Себастьян Ожье тэргүүлж, Хьюндей багийн Испани нисгэгч Дэни Сордо 3-р байрт оржээ.
