Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › MLS-ийн шинэ улирал эхэллээ

MLS-ийн шинэ улирал эхэллээ

MLS-ийн шинэ улирал эхэллээ

2016 оны Мэжор Лиг Соккерийн улирал амралтын өдрүүдэд эхэллээ. Өнгөрсөн улиралд дорнод бүсийг тэргүүлсэн Нью-Йорк Ред Буллз баг улирлын эхний тоглолтоо бүсийнхээ Торонто ФС багийн эсрэг хийлээ. Энэ тоглолтонд Торонто ФС баг 2 гоолыг оруулан ялалт байгуулсан байна. Тоглолтын 80 дахь минутанд Нью-Йорк хотын баг торгуулийн талбайдаа алдаа гаргаж, Канадын багийн Итали довтлогч Себастьян Жиовинко торгуулийн цохилтоос тооны харьцааг нээжээ. Үүний дараа Итали довтлогчийн дамжуулалтаар Америк хагас хамгаалагч Марко Делгадо 2 дахь гоолыг оруулан, багтаа хожил авчиржээ.