БИЧЛЭГ: Цасан шуурганы үеэр Багахангай дүүрэгт алга болсон 43 иргэнийг аварчээ

3-р сарын 4-нд болсон хүчтэй цасан шуурганы үеэр нийт нутгийн хэмжээнд 638 иргэн алга болсон ч Онцгой байдлын алба болон нутгийн захиргааны байгууллага, ард иргэд хамтран ажилласны үр дүнд хүний амь нас эрсдээгүй байна. Харин Улаанбаатар хотын хэмжээнд Багахангай дүүрэгт нэг дор явсан 43 хүн алга болсныг дүүргийн захиргаа болон нийслэлийн онцгой байдлын албан хаагчид аварсан байна.
