Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа Монгол улсын дээд амжилтыг ши

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа Монгол улсын дээд амжилтыг шинэчиллээ

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа Монгол улсын дээд амжилтыг шинэчиллээ

Тайландын Бангкок хотод зохиогдож байгаа буудлага спортын "Дэлхийн цом"-ын тэмцээн өнөөдөр 10 метрийн хийн гар бууны дасгалаар үргэлжиллээ. Эмэгтэй дасгалд нийт 39 тамирчнаас Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 392 оноогоор Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн шигшээ буудлагад 1-р байраар шалгарсан. Финалд О.Гүндэгмаа 116,4 оноо авч 6-р байр эзэлсэн бол ОУХМ Ц.Мөнхзул 377 оноогоор 17-р байрт шалгарчээ. Мөн энэ өдөр 50 метрийн 3-н байрлалаас 60 сум буудах эмэгтэй дасгалд нийт 48 тамирчин оролцсоноос ОУХМ Г.Нандинзаяа 571 оноогоор 15-р байр эзэлжээ.

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа 25 метрийн спорт гар бууны дасгалд 588 оноогоор финалд шалгарч, хүрэл медаль хүртээд байгаа билээ.